Оросын арми өнөөдөр /2022.03.01/ Киев хотын зарим объектуудад цохилт өгөхөө мэдэгдэж, ойролцоо амьдардаг энгийн иргэдийг орхин явахыг анхааруулжээ.
“ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украины аюулгүй байдлын алба болон Киев хот дахь мэдээлэл зүйн ажиллагааны 72 дугаар төвийг онилно” гэж мэдэгдсэн талаар Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагаар өнөөдөр /2022.03.01/ дамжуулжээ.
Тус мэдэгдэлд “Оросын эсрэг мэдээллийн халдлагыг таслан зогсоохын тулд SBU-ийн технологийн байгууламжууд болон Киев дахь 72 дугаар төвийг өндөр нарийвчлалтай зэвсгээр цохино” гэж дурджээ. Мөн “буухиа зангилаа”-ны ойролцоо амьдардаг Киевийн оршин суугчид гэр орноо орхин гарахыг бид уриалж байна” гэжээ. "Буухиа зангилаа" гэдэг нь харилцаа холбооны цамхаг, том антен гэдгийг CNN агентлаг онцолжээ.
Эх сурвалж: CNN