БШУЯ-нд ёс зүй, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой 577 захидал иржээ

БШУЯ-нд ёс зүй, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой 577 захидал иржээ

БШУЯ-аас ёс зүйн жилийн хүрээнд "Сайдад и-мэйл бичээрэй" 14 хоногийн аяныг энэ оны хоёрдугаар 01-14-ний өдрүүдэд зохион байгуулсан байна.

Эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1052 саналыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ирүүлжээ. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байсан байна.

Захидлыг ангилбал,

  • Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт
  • Боловсролын удирдах ажилтны ёс зүй, хүний нөөц, байгууллагатай холбоотой
  • Багш, ажилтан – сурагч, оюутан - эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын үл ойлголцол
  • Суралцах орчны аюулгүй байдал
  • Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй бэрхшээл
  • Сурах бичиг сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой
  • Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага гэсэн дэд хэсгүүдэд багцлав.

Захидлын

  • 52 хувийг эцэг эх, асран хамгаалагч
  • 28 хувийг салбарын багш, ажилтан
  • 12 хувийг сурагч
  • 8 хувийг оюутнууд ирүүлсэн байна.