Өнөөдөр “Эх орончдын өдөр”. Энэ өдөрт зориулан Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн үзмэрүүдийг дэлгэж иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.
Тодруулбал, түүхэн үзмэр цуглуулагчдаас цуглуулсан ном товхимол, дурсгалын зүйл, одон тэмдэг, илгээлт, туг, далбаа тамга, марк, үнэмлэх зэрэг 130 гаруй үзмэрийг нийтэд үзүүлэх аж. Тус үзэсгэлэнд өмнө нь дэлгэгдэж байгаагүй дурсгалын зүйлс, уран зураг зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг анх удаа нийтэд толилуулах юм.
Үзэсгэлэн энэ сарын 6-ныг дуустал гарна.
Э.МИШЭЭЛ