Өчигдөр /2022.02.28/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Голден парк" хотхоны долоон давхарын тагтнаас таван настай хүүхэд унаж амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус өдрийн 14 цагийн орчимд гэрийнхээ том өрөөний тагтнаас унаж харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. Иймд иргэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.