Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газраас ОХУ-ын 12 дипломатчийг хөөхөөр болсныг мэдэгдлээ

Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газраас ОХУ-ын 12 дипломатчийг хөөхөөр болсныг мэдэгдлээ

НҮБ-ын Нью-Йорк дахь суурин төлөөлөгчийн газраас ОХУ-ын 12 дипломатчийг “тагнуулын үйл ажиллагаа явуулсан” гэж буруутган хөөхөөр төлөвлөж байгаа талаар АНУ-ын эрх баригчид мэдээллээ.

НҮБ дахь АНУ-ын төлөөлөгчийн газраас энэ талаар мэдэгдэл хийхдээ “Тагнуулын ажилтнууд гэж тодорхойлсон Оросын дипломатуудыг манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр хөөх үйл явцыг эхлүүлсэн” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Бид НҮБ-ын хэлэлцээрийн дагуу уг арга хэмжээг авахаар хэдэн сарын турш төлөвлөсөн” гэжээ.

НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгийллийн улмаас өнгөрсөн пүрэв гарагаас хойш Украинд 100 гаруй энгийн иргэн амиа алдаж, хагас сая гаруй хүн эх орноосоо дүрвэжээ.

Эх сурвалж: Aljazeera