Австрали улс 50 сая ам.долларын тусламжийн хүрээнд Украин руу пуужин илгээнэ гэв

Австрали улс 50 сая ам.долларын тусламжийн хүрээнд Украин руу пуужин илгээнэ гэв

Украинд Оросын хүчнийг няцаахад туслах зорилгоор 50 сая ам.долларын тусламжийн хүрээнд Австрали улс үхлийн болон үхлийн бус пуужин илгээнэ гэж Ерөнхий сайд С.Моррисон мэдэгджээ.  

С.Моррисон өнөөдөр /2022.03.01/-нд болсон хэвлэлийн бага хурал дээр, “хуягтэсэргүүцэгч пуужингууд Украины хүчинд гайхалтай үр дүнг авчир байна” гэжээ. Мөн тэрээр, "Ерөнхийлөгч В.Зеленскийн бидэнд сум хэрэгтэй гэж хэлсэн, бид яг ийм зүйл хийж байна. Цаашид 25 сая ам.долларыг Украин дахь хүчирхийллээс зугтаж буй хүмүүсийн хэрэгцээг хангахад зориулна" гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN