В.Зеленский: Энхийн хэлэлцээ өрнөж байгаа ч Харьков, Киев зэрэг хотууд рүү Оросууд буудсан хэвээр байна

В.Зеленский: Энхийн хэлэлцээ өрнөж байгаа ч Харьков, Киев зэрэг хотууд рүү Оросууд буудсан хэвээр байна

BBC агентлаг Украинд өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлыг тоймлон хүргэжээ. Тус мэдээлэлд, “Оросууд Украин руу довтолж эхэлсэн зургаа дахь өдөр Киевт 06:00 цаг өнгөрч байна.

Та юу мэдэх хэрэгтэй вэ:

  • Оросын арми Киев рүү тасралтгүй урагшилж байгаа бөгөөд хиймэл дагуулаас авсан зургаас 40 миль (65 км) урттай хуягт цуваа үүсчээ.
  • Оросын цэргүүд өмнөд хэсгийн Херсон хот руу хуурай замын дайралт хийж эхэлсэн гэж гэрчүүд мэдээллээ.
  • Өнгөрөгч шөнө /2022.02.28-03.01/ тус улсын хотуудад дахин дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
  • Албаныхны хэлж буйгаар олон арван энгийн иргэд амь үрэгдсэн гэж байгаа ч энэ тоог дутуу тооцоолсон гэж үзэж байна.
  • Орос, Украины элч нар Даваа гараг /2022.02.28/-т Беларусийн хил дээр энхийн хэлэлцээ хийсэн ч ойрын өдрүүдэд “дахин уулзах амлалт”-аас өөр тохиролцоонд хүрсэнгүй.
  • Украины ерөнхийлөгчийн хэлснээр энхийн хэлэлцээ өрнөж байсан ч Оросууд Харьков, Киев, Чернигов зэрэг хот, суурингуудыг буудсан хэвээр байна.
  • Ерөнхийлөгч В.Зеленский Украины дээгүүр нислэггүй бүс тогтоож, Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс гаргахыг уриалав.
  • Украин Европын холбоонд элсэх албан ёсны хүсэлтээ илгээсэн бөгөөд Европын холбооны бусад найман орон уг арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC