НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллах Оросын элчингийн хугацаа дууссаныг Украин сайшаалаа

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллах Оросын элчингийн хугацаа дууссаныг Украин сайшаалаа

Украины НҮБ-д суугаа Элчин сайд С.Кислиця ОХУ-ын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргаар ажиллах нэг сарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг сайшаажээ.

Учир нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тэргүүлэгч нь сар бүр ээлжлэн ажилладаг бөгөөд хоёрдугаар сард ОХУ-ын Элчин сайд В.Небензиа тэргүүлж байсан юм. С.Кислиця даваа гараг /2022.03.01/-ийн эхээр твиттер хуудсандаа "Би зөвлөлийн ерөнхийлөгчийн суудлыг эзлэх энэ жигшүүрт хэрэг дуусах шөнө дундыг тэсэн ядан хүлээж байна" гэж бичжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэн эрхэд энхийг сахиулах ажиллагаа явуулах, олон улсын хориг арга хэмжээ авах, цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох зэрэг багтдаг юм.

Эх сурвалж: CNN