АНУ-ын Олимп, Паралимпийн хороо Орос, Беларусийн тамирчдыг бүрэн хориглохыг уриалав

АНУ-ын Олимп, Паралимпийн хороо Орос, Беларусийн тамирчдыг бүрэн хориглохыг уриалав

АНУ-ын Олимп, Паралимпийн Хороо (USOPC) Орос, Беларусийн тамирчид болон албаны хүмүүсийг Украинд түрэмгийлсэний дараа "олон улсын спортод оролцохыг бүрэн хориглох"-ыг уриаллаа. 

Энэхүү хориг нь нэн даруй хүчин төгөлдөр болж 3 дугаар сарын 4-нд эхлэх Бээжин-2022 өвлийн Паралимпийн наадамд мөрдөгдөх ёстой гэж USOPC мэдэгджээ. Учир. нь "Орос Украины гэм зэмгүй ард түмэн рүү увайгүй дайрч байгааг Дэлхий нийт хараад айж эмээж байна. Иймд энх тайван тогтох хүртэл авах ёстой “цорын ганц арга хэмжээ” юм" гэж USOPC мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC