БНСУ Украинд 10 сая долларын тусламж үзүүлэхээ амлалаа

БНСУ Украинд 10 сая долларын тусламж үзүүлэхээ амлалаа

ОХУ-ын түрэмгийлэл үргэлжилж байгаа тул БНСУ /Өмнөд Солонгос/ Украинд 10 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Сөүлийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Мөн, “Украйны засгийн газарт хөрш зэргэлдээ орнууд болон олон улсын байгууллагуудтай зөвшилцөх замаар дэмжлэг үзүүлнэ” гэж тус яам мэдэгджээ. БНСУ­ынЕрөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр /2022.02.28/ засгийн газартаа Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг яаралтай эхлүүлэхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: CNN