Өнөөдөр /2022.03.01/ “Nodoublestandart” “Nоnaadam”, “Хэвтүүл” зэрэг ТББ нэгдэн Орос Украины асуудлаар дуу хоолойгоо илэрхийлж, тайван жагсаал хийж байна.
Энэ үеэр иргэн Э.Одбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр, “Жагсаж үзэл бодлоо илэрхийлж байхад цагдаа нар хамаг зүйлийг булаагаад авч явлаа. Үүнийг дэлхий нийт харж байгаа. Бид нар яагаад жагсаж болдоггүй юм. Бараг 100 гаруй улс оронд энх тайвны төлөө маш олон том хөдөлгөөн өрнөж байна. Тэгэхэд бид нар өнөөдөр үндсэн хуультай байж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна. Би эргэлзэж байна. Үнэхээр Монгол улс мөн үү, биш үү? Бид хөдөлгөөн хийхээ хэн нэгнээс асуух ёстой юм уу. Манай эрх баригч нар цэргийн хувцас өмсөж, буу зэвсэг барих дуртай. Эд нар тэнэгтвэл бид нар тэнэгтэнэ.
Уг нь бид үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх гэж л цугласан. Сая харсан бол талбайд ирэнгүүт цагдаа нар нууцаар суга цавь руу цохиж байна. Энэ заваан юмаа боль. Өнөөдөр маш олон хүн үзэл бодлоо илэрхийлж ирэхийг хүссэн ч сошиал дахь мэдээллээс болоод айгаад ирэхгүй байна. ОХУ-ын эсрэг бүхий л улс хориг арга хэмжээ авч байхад Беларусь, Монгол хоёроос өөр Путиныг долоож байгаа улс алга” гэв.
ҮЗЭХ: