ШУУРХАЙ: Украины өмнөд хэсэгт орших Херсон хот Оросын цэргүүдэд бүслэгджээ

ШУУРХАЙ: Украины өмнөд хэсэгт орших Херсон хот Оросын цэргүүдэд бүслэгджээ

Украины өмнөд хэсгийн Херсон мужийн төвийг Оросын цэргүүд бүсэлсэн гэж тус бүс нутгаас өнөөдөр /2022.03.01/ мэдээллээ. Мөн ОХУ-ын цэргүүд Москвагийн хяналтад байдаг Крымын ойролцоох тус хот руу өнөө өглөө эрт хуурай замын дайралт хийсэн гэж нүдээр үзсэн гэрчүүд мэдээлсэн байдаг.

Харин хотын дарга И.Колыхаев фэйсбүүк хуудастаа, "Оросын арми Херсон хотын үүдэнд хяналтын цэг байгуулж байна. Херсон Украины хот хэвээр байх болно" гэж бичжээ.

Мөн тус хотод амьдардаг сэтгүүлч А.Панина "Украйн 24" үндэсний сувагт өгсөн мэдээлэлдээ, "Хот үнэхээр бүслэгдсэн, бүх талаараа Оросын олон цэрэг, цэргийн техник байгаа. Тэд гарц дээр хяналтын цэг тавьсан. Хотод цахилгаан, ус, халаалт байсаар байгаа ч хотын захад агуулахуудад хүнсний нөөц хуримтлагдсан тул 300 мянган хүн амтай хотод хоол хүнс авчрахад бэрхшээл үүссэн" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC