Б.Болортуяа 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Б.Болортуяа 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ.

Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа 56,200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркт түрүүлж 13,000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53,500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна.

Харин Истанбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65,400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив. Дэлхийн чансааны оноог гаргахад Истанбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзан үзсэн юм хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.