Украин зэвсэгт хүчнээ санхүүжүүлэхийн тулд "дайны бонд"-оо зарна гэв

Украин зэвсэгт хүчнээ санхүүжүүлэхийн тулд "дайны бонд"-оо зарна гэв

Украины засгийн газар ОХУ-ын түрэмгийллээс эх орноо хамгаалж, зэвсэгт хүчнээсанхүүжүүлэхийн тулд өнөөдөр /2022.03.01/-өөс эхлэн бонд зарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Украины Сангийн яам твиттер хуудастаа, “Нэг жилийн хугацаатай бонд бүр 1000 украин гривен (24.80 фунт стерлинг, 33.27 ам.доллар) -ын нэрлэсэн үнэтэй байх бөгөөд хөрөнгө оруулагчдад санал болгож буй хүүг "дуудлага худалдаагаар тогтооно. Бондоос олсон орлогыг Украины Зэвсэгт хүчний хэрэгцээг хангахад зарцуулна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC