ВИДЕО: Харьков хотын “Нутгийн захиргааны байр”-ыг пуужингаар харважээ

ВИДЕО: Харьков хотын “Нутгийн захиргааны байр”-ыг пуужингаар харважээ

Украины олон нийтийн мэдээллийн сувгуудаар Харьков хотын “Нутгийн захиргааны байр”-нд өнөөдөр /2022.03.01/ пуужингийн цохилт өгсөн гэх бичлэг гарч эхэлжээ.

Энэ үеэр асар том галт дэлбэрэлт болж, цонх болон ойролцоох машинуудыг өртсөн байна.  BBC агентлаг тус дэлбэрэлт болсон гэдгийг албаны хүмүүсээс баталгаажуулсан байна. 1.6 сая хүн амтай Украины хоёр дахь том хот Харьковын зүүн хойд хэсэг нь сүүлийн хэдэн өдөр ширүүн тулаан болж, агаарын бөмбөгдөлтөд өртөж байгаа юм.

Эх сурвалж: BBC