Хүний эрхийн үндэсний комиссоос Нийтийн тээврийн үйлчилгээний газарт санал тавьжээ. Тодруулбал, автобусанд төлбөрийн карт уншуулахад "Хөнгөлттэй зорчигч" гэж зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дуудах нь иргэдийн нас, эрүүл мэндийн байдлаар ялгаварлаж байна хэмээн үзэж өөрчлөх саналыг тавьжээ.
Тэгвэл тус саналын хариу ирсэн байна.
Тус хариуд “Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зорчигчийн хувийн байдлыг зарлахгүй байх нөхцөл шаардлагад нийцүүлэн нийтийн тээврийн үйлчилгээгээр хөнгөлттэй зорчдог ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын картыг карт уншигч төхөөрөмжид “хөнгөлттэй зорчигч” гэсэн дуут тохиргоог хийж 2022 оны 03 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлэхээр болсон” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөнгөлттэй зорчигч гэж байсан дээр нэмэгдэж ахмад настнууд, доноруудын картыг нийтэд нь “хөнгөлттэй зорчигч” гэж дуудахаар болжээ.
Э.МИШЭЭЛ