Оросын  цэргүүд Киев рүү ойртож байгаа энэ үед хүйтний эрч чангарч байгаа нь асуудлыг улам хурцатгах болжээ

Оросын цэргүүд Киев рүү ойртож байгаа энэ үед хүйтний эрч чангарч байгаа нь асуудлыг улам хурцатгах болжээ

Украины нийслэл Киев хот руу Оросын цэрэг, цэргийн техникийн урт цуваа ирж яваа энэ цагт агаарын хэм буурч хүйтэрч эхэлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ.  

Учир нь олон мянган хүн халаалтгүй хонгил, газар доорх зогсоол, метроны буудлуудад хоргодож байгаа энэ үед гэнэт хүйтний эрч чангарч байгаа нь олон хүмүүсийн санааг зовоож эхэлжээ. Мөн тус хотын цахилгаан, дулаан, ус хэвийн байгаа хэдий ч Оросын цэргийн урт цуваа хот руу ойртож байгаа нь дэд бүтэц тасрах вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN