“Алтжин” группийн захирал Г.Алтан таалал төгсжээ

“Алтжин” группийн захирал Г.Алтан таалал төгсжээ

Өчигдөр өглөө буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр “Алтжин” группийн захирал Г.Алтан өвчний улмаас таалал төгсжээ. Талийгаач тухайн өдөр шулуун гэдэсний хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах хүндрэлээс үүдэн нас барсан талаар баттай эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр бизнесийн салбарт сүүлийн 30 гаруй жил ажилласан бөгөөд "Алтжин" группийн захирал гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн юм. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.