Харьков хотод 10 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан, эрэн хайх ажил үргэлжилж байна гэжээ

Харьков хотод 10 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан, эрэн хайх ажил үргэлжилж байна гэжээ

Украины Дотоод хэргийн яамны зөвлөх А.Геращенко өнөөдөр /2022.03.01/ Оросын арми Харьков хотын төвд пуужингийн цохилт өгсний улмаас наад зах нь 10 хүн амь үрэгдэж, 35 хүн шархадсан гэж мэдэгдлээ.

Тэрээр, “Эрх чөлөөний талбай далавчит пуужинд оногдсноос 5-7 минутын дараа аврагчид очсон. Гэтэл байшинг дахин пуужингаар харавсан. Захиргааны байрны гуравны нэг нь нурсан" гэж Telegram хуудастаа бичжээ. Одоо нурангийг цэвэрлэж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үүнээс ч олон хүн бэртэж гэмтэн, хохирогч болох магадлалтай байна” гэж тэр нэмж хэлжээ.

Эх сурвалж: CNN