ШУУРХАЙ: В.Зеленский Европын холбооны удирдагчдаас “эв нэгдэл”-тэй байхыг гуйв

ШУУРХАЙ: В.Зеленский Европын холбооны удирдагчдаас “эв нэгдэл”-тэй байхыг гуйв

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Европын холбоонд элсэх албан ёсны хүсэлтэд гарын үсэг зурснаас хойш ердөө нэг хоног /2022.03.01/-ийн дараа Европын удирдагчдыг улстайгаа эв санааны нэгдэлтэй байгаагаа нотлохыг уриаллаа.

В.Зеленский өнөөдөр /2022.03.01/ Европын парламентад хандаж хэлсэн үгэндээ, “Бид батлагдсан хүч чадалтай. Наад зах нь бид тантай яг адилхан гэдгийг бид нотолсон. Тиймээс та бидэнтэй хамт байгаагаа батлаарай. Биднийг явуулахгүй гэдгээ нотол. Та нар үнэхээр Европчууд гэдгээ батал. ОХУ-ын түрэмгийллийн дунд Украин улс амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Энэ бол бидний хамгийн их хүсэл эрмэлзэл. Мөн бид Европын эрх тэгш гишүүн байхын төлөө тэмцэж байна” гэжээ.

Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба өнөөдөр /2022.03.01/ твиттер хуудсандаа “Европын холбоо одоо гаргаж чадах хамгийн зөв шийдвэр бол Украиныг тус байгууллагын эрхт гишүүнээр элсүүлэх явдал" гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: CNN