Иргэн Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэ хандивын данс нээж, ард түмнээсээ тусламж хүсчээ

Иргэн Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэ хандивын данс нээж, ард түмнээсээ тусламж хүсчээ

Иргэн Ч.Мөнхбаяр 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Улмаар ТЕГ-аас мэдээлэл хийж, Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтарч, тогтмол санхүүждэг болох нь үйлдэл дээрээ баригдсан талаар мэдээлсэн.

Тэгвэл иргэн Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэ хандивын данс нээж, ард түмнээсээ тусламж хүсчээ. 

Тэрбээр энэ талаар "Ахын найз нөхөд, хамтран зүтгэгчид, иргэний хөдөлгөөнийхөн, хилийн чанадад дэлхий даяар байгаа монгол туургатнууд албан ёсоор санал тавьсны дагуу, өмгөөлөгчөөсөө зөвлөгөө аваад энэхүү хандивын дансуудыг нээж байна. Ойр зуурын машин тэрэг, бензин тосноос авахуулаад өмгөөллийн зардал хүртэл төрөл бүрийн зардал гарч байгаа тул, та бүхэн эдгээр дансанд сэтгэлийн хандив өргөнө үү:

  • 5303229612 (төгрөг)
  • 5303244450 (ам.доллар) ХААН банк, Ч.Мөнх-Эрдэнэ.

Эдгээр дансууд нь шинээр нээсэн, ямар нэг орлого/зарлагын гүйлгээ хийгдээгүй дансууд бөгөөд, зарцуулалт 100 хувь шилэн байх болно. Энэ дашрамд, ахыг минь дэмждэг ямар олон хүмүүс байдгийг харлаа, миний таньдаг хүмүүс ч байна, танихгүй хүмүүс ч байна. Та бүхэндээ чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье" гэжээ.