СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцэрлэгийн тогооч эмэгтэй цахилгаан махны машинд гараа хавчуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцэрлэгийн тогооч эмэгтэй цахилгаан махны машинд гараа хавчуулжээ

Өчигдөр /2022.03.01/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д мах машинддаг цахилгаан машинд нэг хүн гараа хавчуулсан тухай дуудлага холбогдох албанд иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиход цэцэрлэгийн тогооч С гэх 38 настай эмэгтэй нь махны машины хутганд гарын хураагаа хавчуулсан байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргасан байна. Иймд иргэд аюулгүй байдлаа сахиж, техник хэрэгсэлтэй болгоомжтой харьцахыг анхааруулж байна.