Эдуард Рубан: Харьков дахь монгол оюутнуудын сүүлийнх нь Польшийн хил рүү явлаа

Эдуард Рубан: Харьков дахь монгол оюутнуудын сүүлийнх нь Польшийн хил рүү явлаа

Харьков хотод дахь манай улсын 18 оюутан Украины баруун талд орших Львов хотод хүрчээ. Улмаар яг одоо Польшийн хил рүү гурван автомашинаар явж байгаа талаар өөрсдөө цахим хуудаснаа бичсэн байна. 

Тэднийг Львов хотод очиход н.Энхзаяа гэх монгол бүсгүй дулаан гэртээ хооллож ундалж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Оюутнууд өнөөдөртөө багтаж, Польшийн хилээр гарах юм байна.

Мөн энэ талаар Украин дахь Монгол улсын өргөмжит консул Эдуард Рубан өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн оюутнууд Харьков хотоос гарч Монгол руу явлаа. Тэд удахгүй гэртээ очих болно" гэжээ.