Өвлийн паралимпийн наадамд ОХУ, Беларусийн тамирчдыг төрийн далбаа, дуулалгүй оролцуулна

Өвлийн паралимпийн наадамд ОХУ, Беларусийн тамирчдыг төрийн далбаа, дуулалгүй оролцуулна

“Бээжин 2022” өвлийн олимпын наадам маргаашаас паралимпийн наадмаар үргэлжлэх  билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ, Украины асуудлаас болж дэлхий нийтээр Оросын тамирчдыг тэмцээнээс хасах арга хэмжээ хүртэл аваад байгаа бол ОУ-ын паралимпийн хорооноос өвлийн паралимпийн наадамд ОХУ, Беларусийн тамирчдыг төрийн сүлд дуулал, далбаагүй оролцуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн тэдний амжилтыг багийн дүнд бүртгэж тооцохгүй гэв.