Увс аймагт айлын өвөлжөө шатаж, 120 толгой бог мал өртжээ

Увс аймагт айлын өвөлжөө шатаж, 120 толгой бог мал өртжээ

Увс аймгийн Сагил сумын “Боохойн тохой” гэдэг газарт өчигдөр/2022.03.02/ 12:40 цагт айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан очиход, иргэн Д-ийн 10х15 хэмжээтэй өвөлжөө, 120 толгой бог мал шатаж байсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт 120 толгой бог мал өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө