Ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг найм хоногийн дараа оллоо

Ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг найм хоногийн дараа оллоо

Энэ хоёрдугаар сарын 23-ны өдөр /2022.02.23/ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Төв барааны зах” орчмоос  51 настай хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй ор сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.

Улмаар эмэгтэйн ар гэрийнхний зүгээс онцгой байдлын газарт мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байсан бол өчигдөр шөнө аймгийн төвийн 12-р багаас эмэгтэйн цогцос олдсон байна. Одоогоор талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээнд оруулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.