Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудалд холбогдоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Тэгвэл Монголын өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдэл гаргаж, Г.Батбаярын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өнгөрсөн жил хүчингүй болгосон байсан талаар мэдээлэв.
Тус мэдэгдэлд Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон. Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.