Асаалттай байсан автомашинуудыг хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

Асаалттай байсан автомашинуудыг хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

Хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

Тодруулбал, Энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсанг тус аймагт суух, 28 настай эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсанг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдагсанг 36 настай эрэгтэй У хулгайлсан хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллаа явуулж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ