ВИДЕО: "Хүннү 2222” хорооллын хамгаалалтын дулаалгын хучлага шатжээ

ВИДЕО: "Хүннү 2222” хорооллын хамгаалалтын дулаалгын хучлага шатжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын шинээр баригдаж байгаа барилгад гал гарчээ.

Тодруулбал энэ тухай дуудлагыг ОБЕГ энэ сарын 3-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход баригдаж байгаа 8 давхар барилгын 6, 7, 8 дугаар давхарын хамгаалалтын дулаалгын хучлага шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.