Энэ сарын 11-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцоно

Энэ сарын 11-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцоно

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг болох Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын  бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ. Бүтээн байгуулалтыг энэ сарын 11-ны өдөр эхлүүлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцоно гэх мэдээлэл байна. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулна. Тус зам 216 км урт үргэлжлэх бөгөөд Ханги боомтоос Дорноговиор дамжиж БНХАУ-руу уул, уурхайн бүтээгдэхийг экспортлох юм. 

Эл бүтээн байгуулалт эхэлснээр Зүүнбаян өртөө өргөжин тэлж цаашдаа хөдөлгөөн зохион байгуулах, вагон үзэх, зам засварын зэрэг олон тоо нэмэгдэх төлөвлөлтийг албаныхан хийжээ.

Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөснөөр нийт 1970 хүн амтай  Зүүнбаян тосгон дахин сэргэн мандах боломжтой болсон байна.