Зүүнбаян-Хангийн төмөр зам тавигдсанаар Дорноговь аймагт 1300 орчим ажлын байр шинээр бий болж, экспорт 20 сая тонноор нэмэгдэнэ

Зүүнбаян-Хангийн төмөр зам тавигдсанаар Дорноговь аймагт 1300 орчим ажлын байр шинээр бий болж, экспорт 20 сая тонноор нэмэгдэнэ

Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн 216 км замын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэх гэж байна. Бүтээн байгуулалтын нээлт энэ сарын 11-ны өдөр /2022.03.11/ болох бөгөөд уг арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно гэх мэдээлэл байна. 

Тэгвэл тус төмөр зам ашиглалтад орсноор ямар ашигтай, эдийн засгийн үр дагавар нь юу байх тухай мэдээллийг тоймлон хүргэж байна. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг 20 сая тонноор нэмэгдүүлж, Монгол-Хятадын хилийн төмөр замын хоёр дахь шинэ гарцтай болно. 
  • Сайншандаас БНХАУ-ын Бугат хотын чиглэлд төмөр замын тээврийн зай 242 км-ээр богиносож, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 доллароор буурна. 
  • Монголын нутгаар тээвэрлэх зай 146 км-ээр нэмэгдэж, Хятадын нутгаар тээвэрлэх зай 388 км-ээр багасна. 
  • Төмрийн хүдрийн Хятадын нутаг дэвсгэр дэх төмөр замын тонн тутамд 9.4 ам. доллароор буурч, /өнөөгийн тээвэрлэлтийн хэмжээгээр тооцоход жилд 66 сая ам доллар/, Монголын нутаг дэвсгэр дэх төмөр замын тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 6 ам доллароор нэмэгдэж байна. /жилд 7 сая тонн тутамд 42 сая доллар/. Ингэснээр гадагшаа чиглэсэн валютын урсгал дотоодод үлдэх нөхцөл бүрдэнэ. 
  • Төмөр замын трассын дагуух ашигт малтмал /нүүрс, зэсийн баяжмал/-г тээвэрлэх, өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээ шаардлагыг хангана. Өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж эрчим хүчний нүүрс экспортлох боломж бүрдэнэ. 
  • Дорноговь аймагт 1300 орчим ажлын байр шинээр бий болж, төмөр замын дагуу суурьшлын бүстэй болно. 
  • Хүрээлэн буй орчинд ээлтэй төмөр зам баригдсанаар малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, шуугиан, хөрс болон агаарын бохирдол багасч бүс нутгийн автотээврийн осол зөрчил буурна. 
  • Бусад салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн макро үзүүлэлтэд эерэг нөлөө бий болно. 

ЧИГЛЭЛ: Сайншанд-Ханги, Бугат. Концессын зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлнэ. 

Төсөл хэрэгжүүлэгчээр "Монголиан транс лайн" ХХК, "Монголиан транс ложистик" ХХК-ийн нэгдэл ажиллана.