Экспортын нүүрс буулгаж, ачих терминалыг Гашуунсухайт, Ганцмодны боомтын алинд нь буулгахыг энэ сардаа багтаан шийдвэрлэнэ

Экспортын нүүрс буулгаж, ачих терминалыг Гашуунсухайт, Ганцмодны боомтын алинд нь буулгахыг энэ сардаа багтаан шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг эцэслэн тогтоосон. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ярихдаа "Манай улс нарийн цариг оруулж ирнэ. Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр нарийн царигаа оруулж ирээд өргөн цариг дээрээ тохируулаад ачаагаа шилжүүлээд явна. Энэ дагуу Хятадын талын төмөр зам манай огтлолцлын цэг дээр ирчихсэн байгаа. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт ирэх 7 сард дуусч, ашиглалтад орно. Энэ төмөр замаа Хятадаас орж ирсэн нарийн царигтай тохируулж, төмөр замаа ашиглана" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл нүүрс ачиж, буулгах терминалыг манай Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц модны боомтын алинд нь байгуулахыг гуравдугаар сардаа багтаан шийдвэрлэнэ гэж албаныхан мэдэгдлээ. 

Аль ч талдаа барьсан манайд ашигтай гэдгийг тэд мөн ярьж байгаа юм.