Онлайн худалдан авалтын буцаалтыг чирэгдэлгүй хийх чиглэл өглөө

Онлайн худалдан авалтын буцаалтыг чирэгдэлгүй хийх чиглэл өглөө

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд цахим орчинд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхаарч ажиллахыг ШӨХТГ-аас зөвлөжээ.

  • Борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бодит мэдээлэл буюу барааг үйлдвэрлэсэн улсын нэр, хаяг, барааны танихын код болон баталгаат хугацаа,  барааны хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, барааны үнэ болон шаардлагатай мэдээллийг хэрэглэгчдэд өгдөг байх.
  •  Цахим худалдаа эрхэлж буй өөрийн пэйж хуудсанд дэлгүүрийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээллийг байршлуулах.
  • Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний журмыг гарган мөрдөж ажиллах/ хүргэлтийн хугацаа, төлбөрийн мэдээлэл, хүргэлтийн ажилтны үүрэг г.м зүйлсийг тодорхой тусгаж, пэйж хуудсанд байршлуулах.
  • Бараа буцаалтын журмыг гарган мөрдөж ажиллах /хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх үйл явцыг тодорхой тусгах, пэйж хуудсанд байршлуулах/
  • Бараа бүтээгдэхүүнд доголдол илэрсэн тохиолдолд хэрэглэгчид чирэгдэл учруулахгүйгээр доголдолгүй бараагаар солих эсхүл барааны засвар үйлчилгээг шуурхай хийх зэргээр хуулийн дагуу хэрэглэгчийг хохиролгүй болгоход анхаарч ажиллах.
  • Бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бодитой зар сурталчилгааг түгээж байх.