Олон нийтийн газар зүй бус авирласан сэтгэцийн өвчтэй хүнийг СЭМҮТ-д хүргэжээ

Олон нийтийн газар зүй бус авирласан сэтгэцийн өвчтэй хүнийг СЭМҮТ-д хүргэжээ

Өчигдөр /2022.03.04/ 07:35 цагт "Баянгол дүүрэг 20 хороо Эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад оршин суух хаяг тодорхойгүй сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтанд байдаг Д.Э /41настай, эрэгтэй/-г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн.