М.Энхсайхан Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, Монгол дахь украин иргэдийн тайван жагсаалд нэгдэнэ

М.Энхсайхан Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, Монгол дахь украин иргэдийн тайван жагсаалд нэгдэнэ

Монголд амьдардаг Украины иргэд өчигдөр, өнөөдөр /2020.03.04-05/ тайван жагсаал хийж буй билээ.

Тэд Оросын түрэмгийллийг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм. Тиймээс өчигдөр 12:00 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, УИД-ийн өмнө байрлах "Beatles"-ийн хөшөөний хажууд тайван жагсаал хийсэн бол өнөөдөр 12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрын хажууд үргэлжлүүлж байна. Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэднийг дэмжиж өнөөдөр Улсын Драмын Эрдмийн Театрын хажууд хийж буй жагсаал дээр очих аж. 

Тэрбээр энэ талаар дөнгөж сая буюу Ардчилсан намын XIII Их хурлын үеэр мэдэгдэж "Би Монгол дахь украинчуудын жагсаалыг дэмжиж очно. Тэднийг дэмжээсэй гэж та бүхнээс хүсч байна. УИХ-ын гишүүдээс мөн хүсч байна. Тусгаар тогтнол, эрх чөлөөг дэмжээсэй гэж бодож байна. Би эндээс гарна тэднийг дэмжихээр очно" гэлээ.