Монголд амьдарч буй Украин иргэдийн жагсаал өнөөдөр /2022.03.05/ Улсын драмын театрын өмнө талбайд болсон байна. Тодруулбал, Улаанбаатар хотод амьдарч буй Украин иргэд “no war” буюу дайн хэрэггүй гэсэн уриа, лоозон барьсан байлаа. Мөн тэдний тайван жагсаалыг дэмжиж буй Монголын зарим залуучууд ч очсон харагдсан юм. Тэгвэл тэдний жагсаалыг дэмжиж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, мөн Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар очжээ.
