Өнөөдөр "Бээжин-2022" олимпын наадамд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдана

Өнөөдөр "Бээжин-2022" олимпын наадамд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдана

Олон Улсын Паралимпын хорооны мэдээлэл, сурталчилгааны албанаас өчигдөр (2022.03.06) "Бээжин 2022" Паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын багийн тамирчдыг онцолж, ярилцлага авлаа.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-нд манай тамирчдын тэмцээн эхэлнэ. Гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар эхний зай болох 20 км зайд сонгомол техникээр уралдана.    

Батмөнхийн Ганболд /LW 6/ 10:04:30 цагаас, Цэгмидийн Дашдорж /LW 8/ 10:05:00 цагт гараанд гарна. Энэ зайд 17 тамирчин хурд сорино.