АНУ-дах "Монгол авьяас академи" Биеийн тамир, спортын салбар хороог байгуулах анхны ажлыг эхлүүллээ

АНУ-дах "Монгол авьяас академи" Биеийн тамир, спортын салбар хороог байгуулах анхны ажлыг эхлүүллээ

Өнөөдөр /2022.03.07/ АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Монгол авьяас академи Монгол улсын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Америк дахь салбар хороог байгуулах анхны ажлыг эхлүүлжээ.

Энэ нь гадаадад амьдарч байгаа монголчуудыг түүчээлэн Америкт байдаг идэвхтэй үйл ажиллагаатай спорт холбоо, хороонуудын төлөөлөл байлцаж санал бодлоо солилцож цаашид хийх ажлынхаа талаар ярилцсан байна.