“Бүргэдийн баяр-2022” энэ сарын 12-нд болно

“Бүргэдийн баяр-2022” энэ сарын 12-нд болно

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилготой "Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадмыг Улаанбаатар хот зохион байгуулна.

Бүргэдийн баяр энэ сарын 12-ны өдөр буюу Бямба гарагт 11 цагаас Түргэний ам "Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв"-д болох юм байна.

Ташрамд дурдахад, баярын үеэр Казах үндэстний соёл уламжлалыг харуулсан дуу хөгжим, тоглоом наадгай, хувцас загварын үзүүлбэр, мөн гар урлал болон бусад брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.