Оросын гимнастикч Украины тамирчны хажууд зогсохдоо В.Путиныг дэмжсэн тэмдэг зүүсэн нь олны дургүйцлийг хүргэв

Оросын гимнастикч Украины тамирчны хажууд зогсохдоо В.Путиныг дэмжсэн тэмдэг зүүсэн нь олны дургүйцлийг хүргэв

Олон улсын гимнастикийн холбоо (FIG) Катарын нийслэл Дохад болсон гимнастикийн дэлхийн цомын тэмцээний үеэр Оросын тамирчин Иван Кулиакийн гаргасан үйлдлийг шүүмжилжээ.

Тодруулбал, өдгөө 20 настай Иван Кулиак медаль гардуулах ёслолын үеэр Украины тамирчин Иллия Ковтуны хажууд зогсож байхдаа "Z" тэмдэг зүүсэн байна. "Z" тэмдгийг Оросын арми Украин дахь ажиллагаанд ашиглаж байсан танк, тээврийн хэрэгслүүддээ байрлуулсан байдаг. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжигчид “Z” тэмдэгтэй хувцас өмсдөг  аж. Товчхондоо уг тэмдэг нь Украины түрэмгийллийг дэмжсэн агуулгатай юм.

Иван Кулиакийн үйлдэлд олон нийт дургүйцэж, мөн Олон улсын гимнастикийн холбоо түүнд ёс зүйн сахилгын хэрэг үүсгэх хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN