Монгол эмэгтэйчүүдийн нэрээс хамгийн урт нь Максимиланаалександрбодьгэрэл

Монгол эмэгтэйчүүдийн нэрээс хамгийн урт нь Максимиланаалександрбодьгэрэл

Үндэсний Статистикийн Хорооноос эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой баримтуудыг гаргажээ.

Манай улсын нийт хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэдний гуравны хоёр нь буюу 69.6 хувь нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь буюу 30.4 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг байна.

Харин монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд үүнийг эрэгтэйчүүдийн дундаж наслалттай харьцуулахад 9.5 жилээр урт байдаг аж.

Тэгвэл монгол эмэгтэйчүүдээс хамгийн урт нэр нь 29 үсэгтэй, Максимиланаалександрбодьгэрэл гэх нэр байдаг байна. Харин хамгийн түгээмэл түүхэн нэр нь Мандухай, хамгийн түгээмэл нь Хулан, Номин-Эрдэнэ гэх нэр байдаг байна. 




Өнөөдөр могой өдөр

21 минутын өмнө