Өчигдөр /2022.03.09/ 00:19 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тавдугаар давхрын тагтнаас “хүн үсэрч байж болзошгүй” тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан очиход иргэн С /21 настай, эрэгтэй, гэр бүлийн маргаантай/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тагтан дээрээс үсэрч болзошгүй байсныг ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
