Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр болно.
Тус хуралдаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан шүүгчийг албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай, Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам болон Хавтаст хэрэг илгээх хүлээн авах журам батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс