100 гаруй жилийн өмнө живсэн судлаач Эрнестийн хөлгийг Антарктидаас бүрэн бүтнээр нь олжээ

100 гаруй жилийн өмнө живсэн судлаач Эрнестийн хөлгийг Антарктидаас бүрэн бүтнээр нь олжээ

Зуу гаруй жилийн өмнө живсэн туйл судлаач Эрнест Шаклтоны “HMS Endurance” хөлгийг Антарктидын эргийн ойролцоо бүрэн, бүтнээр нь олжээ. 1915 онд живсэн тус хөлөг онгоцыг Фолкландын арлуудаас өмнө зүгт, Антарктидын хойд эргийн дагуух Өмнөд далайд орших Уедделлийн тэнгисийн 3008 метрийн гүнээс илрүүлсэн байна. 

Ирланд-Британийн судлаач Шеклтон өмнөд туйлд нийт дөрвөн удаагийн экспедиц хийж байв. Тэрбээр 1914 онд Их Британиас гарч, Антарктидын МакМурдо Саунд хүрсэн байна. Гэвч байгалийн эрс тэс нөхцөлийн улмаас хөлөг нь Ведделлийн тэнгист зузаан мөсөнд гацан улмаар живсэн аж. 

Эх сурвалж: CNN