Харьков хотын ойролцоох орон сууцны барилгыг Оросын зэвсэгт хүчин шөнийн цагаар буудсаны улмаас дөрвөн хүн амиа алдсаны дотор хоёр нь хүүхэд байсан гэж Украины Онцгой байдлын алба мэдээллээ. Уг халдлагыг Украины зүүн өмнөд хэсэгт орших Слобозжанск тосгонд болсон гэж мэдээлж бөгөөд аврагчид цогцсыг нурангиас гаргах, эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2022.03.10/ үргэлжлүүлэх аж. Түүнчлэн Харьков хотын төвд бөмбөгдөлтөнд өртөж худалдааны төв шатсан ч азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Эх сурвалж: BBC