2 дугаар сарын 24-нд Оросууд түрэмгийлж эхэлснээс хойш Украины эрүүл мэндийн байгууллагад халдсан 24 тохиолдол бүртгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр /2022.03.10/ мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд, “эдгээр халдлагын улмаас наад зах нь 12 хүн нас барж, 17 хүн шархадсан. Шархадсан 8, амь үрэгдэгсдийн 2 нь эрүүл мэндийн ажилтан байсан нь тогтоогдсон. Халдлага нь хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 8-ны хооронд болсон” гэж ДЭМБ-аас CNN агентлагт илгээсэн цахим шуудангаар мэдэгджээ.
Эх сурвалж: CNN