Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсон Монголд айлчилна

Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсон Монголд айлчилна

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцож буй Монголын багийн удирдлагууд Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонтой уулзалт хийсэн байна.

Уулзалтын үеэр Эндрю Парсон хэлсэн үгэндээ Монгол Улсаас паралимпын наадамд анх удаа хоёр төрөлд эрх авч оролцож буйд баяр хүргэж, амжилт хүсчээ. Мөн паралимпын наадамд тасралтгүй оролцож байгааг өндрөөр үнэлж, зуны паралимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг онцгойлон сайшаажээ. “Олон улсын паралимпын хороог дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй Монгол улсад айлчилна” хэмээн уулзалтын үеэр илэрхийлсэн байна.