"Бээжин-2022" паралимпийн наадамд манай тамирчид гүйлтийн цанын төрөлд уралдаж, амжилттай оролцлоо

"Бээжин-2022" паралимпийн наадамд манай тамирчид гүйлтийн цанын төрөлд уралдаж, амжилттай оролцлоо

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын тэмцээний 12,5 км зайн уралдаан өнөөдөр /2022.03.12/ боллоо. Тэших техникээр явагдах энэ уралдаанд 14 улсын 22 тамирчин хурд сорино.Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 10:21:00 цагаас 12-оор, Цэгмидийн  Дашдорж 10:22:00 цагаас 14-өөр гараанд гарч уралдаж, манай тамирчид тэмцээнээ амжилттай дуусгаж чадлаа. Паралимпийн наадамд тэмцээнээ дуусгахгүй тохиолдол олон байдаг. Тус тэмцээнд 14 улсын 22 тамирчин уралдсанаас БНХАУ-ын тамирчин К.Ванг алтан медаль, Франц улсын тамирчин Б.Давиет мөнгөн медаль, БНХАУ-ын тамирчин Ж.Кай хүрэл медаль тус тус хүртлээ. Паралимпийн наадам маргааш өндөрлөнө.

Э.Мишээл