Өнөөдөр Футзалын шигшээ баг Тайландыг зорино

Өнөөдөр Футзалын шигшээ баг Тайландыг зорино

Энэ гуравдугаар сарын 15-21-ний хооронд /2022.03.15-21/ С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан Монголын Футзалын Үндэсний шигшээ баг Тайланд улсын Бангкок хотноо явагдах "NSDF FUTSAL INVATITION THAILAND-2022" тэмцээнд оролцох билээ. 

Тус тэмцээнд сугалаагаар манай шигшээ баг Иран болон Мьянмар улсын шигшээ багуудтай нэг хэсэгт орж Ази тивийн шилдэг баг болох Иран улсын шигшээ багтай эхний тоглолтыг хийнэ. Ийнхүү өнөөдөр шигшээ баг сүүлийн бэлтгэлээ хийж, Тайланд улсыг зорих юм.