Хурц арслан Ө.Батзул, сумын заан С.Сүхбат нар түрүүллээ

Хурц арслан Ө.Батзул, сумын заан С.Сүхбат нар түрүүллээ

Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд /2022.03.12,13/  Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болон сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болж, 704 бөх авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдлаа.

Эхний өдрийн барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлсэн бол ням гарагийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат арав даван анх удаа ижил цолтнуудынхаа барилдаанд түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат-Эрдэнэ мөн анх удаа үзүүрлэжээ. Харин энэ пүрэв гарагт “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжлэх аж.